Нийгмийн

М.Баярмагнай: Д.Мөнх-Эрдэнэ надаас байр авчихаад жилийн дараа авахаа болилоо гээд 100 саяыг нэхсэн

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ сошиал хуудсаараа жүжигчин М.Баярмагнайг 100 саяыг залилсан хэмээн ярьсан.

Тэгвэл М.Баярмагнай энэ асуудлаар тайлбар хийлээ.

Тэрбээр "2013 онд шинэ байранд орох гээд хуучин байраа зарна гэхэд Д.Мөнх-Эрдэнэ ирээд авъя гэсэн. Тэр үед нийт 320 сая болсон юм. Машин авч байгаа биш дээ. Сайн судалж байж аваарай гэсэн. Тэгээд авъя гэсэн. Аав, ээж нь бүгд орж ирээд хадаг яндар уяад, гал голомтоо бадраагаад, цайгаа чанасан. Тэгээд надад 100 сая төгрөг өгсөн. Тэр мөнгөө одоо авсан шинэ байрандаа өгсөн юм.

Ингээд хоёр сарын дараа үлдэгдэл 220 саяыг өгье гэсэн. Гэтэл хоёр сарын дараа МҮЭСТО-ны цайны газар орж ирээд ядаж 20 саяыг татчих гэхээр нь нэг нутгийнх юм гээд тэгье гэсэн. Ингээд 200 саяыг хурдан өг гэхэд хоёр сарын дараа өгье гэсэн. Ингэж явсаар нэг жил болоод энэ байрыг авахаа болилоо. Миний 100 саяыг буцааж өг гэсэн. Байж боломгүй муухай зүйл.

Ямар муухай юм. За энэ байр нэг жил хоосон байсан юм уу, амьдарсан юм уу яасан юм бүү мэд, 90 саяыг нь буцааж өгье гэтэл үгүй 100 сая авна гээд шүүхэд өгсөн. Шүүхэд яваад ортол Монголын шүүх шууд тэдний талд шийдвэр гаргасан. Шүүхэд маш их гомдсон. Тэгээд тэр байраа Ариг банкинд ордер барьцаанд тавиад 100 саяыг нь бүтэн өгөөд байраа буцааж маршал таунд 280 саяар бодож өгөөд дууссан асуудал” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Баянхонгорчууд булайгаа дэлгэж байх шив! Мөнгө эрх мэдэл албан тушаал алдар нэрний төлөө юу ч хийж мэдэх нөхдүүд бна ! Холхон явмаар юм бна даа!

иргэн
иргэн

Өөрөөс чинь холуур явсан Дайныг галыг Чи л амнаасаа болж Өөр дээрээ дуудчихсан юм байна лээ ш дээ, одоо тэгээд зүв зүгээр байсан Хошин урлагийн салбараа болон Хамт олноо Хөлдөө чирж, нэг нутгийнхан байж хоорондоо жийлцэж Хэвлэл мэдээллээр хэрүүл хийж Нутаг нугынхаа Нэрийг баастаад л явах юмаа Магнай чиний Ам болдоггүй ш дээ,,,,,, бас тэгж байгаад,

Зочин
Зочин

Баярмагнай ч хүн муутай эр дээ

Зочин
Зочин

Энэ Монхэрдэнэ гэж жинхэн луйварчин юм байна л два арчаагуй амьсгааг оорийн шуухэд ог хуний нэр тор гутаасан гээд

Зочин
Зочин

ТИЙМ МАЯГААР 10 БАЙР ЖИЛЭЭР ӨӨР ӨӨР ХҮМҮҮСТ ТҮРЭЭСЛЭЭД АШИГ ОЛДОГ ЛУЙВАР ИХ БАЙСАН.

зочин
зочин

шүүхийг муулаад яахав дээ чи байраа буцааж авсан бол авсан мөнгөө өгөх нь зүй ёсны хэрэг биз дээ буруугаа дандаа бусдаас хайдаг өөдгүй монгол зан

Зочин
Зочин

Мөнхэрдэнэ жүжигчин Сосорбарамын дүү нь шүү дээ.дуучин Отгонжаргалын төрсөн эгч Баянжаргалын нөхөр..хадам эгчийнхээ тендерт оролцсон булхай Сосорбарам ахынхаа Ардыг дээрэмдсэн булхайг нуух гэж аргаа барж яваа л өчүүхэн хулгайч.Хадам эгч нь Батцэцэг гадаад харилцааны сайд.тэгээд Хүрэлсүх гэж дуугарч чадахгүй Элбэгдорж Эрдэнэ гэж дуугарч чадахгүй алиа салбадай болоод явж байгаа л өрөвдөлтэй хулгайч шүү дээ..АТГ-д хэргээ наймаалах гээд аргаа барж яваа гэсэн.
Та нар хараад л байгаарай.Хүрэлсүх гэнгүүт дуугарч чадахгүй..Ингэж явж Загдаа шиг шоронд орох вий..

Холбоотой мэдээ

Back to top button