Нийгмийн

Эргүүл хийж байхдаа эрэн сурвалжилж байсан хүнийг олж тогтоожээ

НЦУГ-аас "Эргүүл” тусгай арга хэмжээ зохион байгуулж, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, эрэн сурвалжилж байсан хүнийг олж тогтоожээ.

Тус газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг 18 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.

Мөн зөрчил гаргасан гурван хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 48 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 15 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button