Нийгмийн

Ч.Хүрэлбаатар бурхны хөшөөг өөрөөсөө холдуулж, үл мэдэх гурван гишүүн рүү "бухав”

УИХ-аас 2022 оны төсөв батлахдаа нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.доллараар Богд Зонхова бурхны хөшөө барихаар баталсан нь шүүмжлэл дагуулж байна.

Энэ хөшөөг Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоонд барих аж. Энэ төсөл бол Соёлын сайд Ч.Номингийн оруулж ирсэн хөрөнгө оруулалтын багцын нэг юм.Харин иргэд татвар төлөгчийн мөнгөөр хөшөө барихын оронд эмнэлэгт шамбааралдан хэвтэж буй иргэдийнхээ асуудлыг шийд хэмээн сошиалд дургүйцлээ илэрхийлж байна.

Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар тайлбар хийжээ.

Тэрбээр "Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье” гэжээ.

Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 2021 оны төсөвт эл бурхны хөшөө барихад 5 тэрумыг тусгасан байсан гэх мэдээллийг Ч.Хүрэлбаатар үгүйсгэж буй юм байна. Улмаар эл учир битүүлэг асуудлыг нэр нь үл мэдэгдэх гурван гишүүн рүү “бухаад” орхив. Уг нь нэртэй, устай нь зарлавал дээрсэн.

УИХ-ын зарим гишүүн төсөвт ийм бурхан барихаар, мөнгө төгрөг тусгасныг мэдээ ч үгүй явна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Үнэхээр хөшөө барих бол буруу. Миний хувьд хөшөө дурсгал 32 тэрбум төгрөгөөр барина гэсэн төсвийн санал явж байгааг хараагүй, энэ талаар санал шүүмжлэл гараагүй санагдана. Төсвийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодод юу яригдсаныг мэдэхгүй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-21 17:25

alich zasgiin yed dandaa luivar chiideg Churelbaatar !!! dald or

Зочин
Зочин
2021-11-21 18:36

Барих нь зөв.

Zochin
Zochin
2021-11-21 19:14

Duureg bolgon oorsdiin neg neg burhani hoshootei boloyo,bugd divaajind ochij magad

Oma
Oma
2021-11-21 19:26

Bogd Zonhovt murgumuu.Saihan hushuutei bolohiig demjij bna

Зочин
Зочин
2021-11-21 21:49

Өмхий хулгайчууд хөшөө,бурхан,жорлон ярихаасаа ичээсэй. Үйлдвэр барих,иргэдээ ажилтай болгох т�##�аар нэгч үг дурсахгүй юмаа.Ковид тусаж үхвэл таарсан хүүрнүүд.

Зочин
Зочин
2021-11-21 22:10

2021 оны төсөвт батлагдаагүй гэж хэлээгүй бна санаачлаагүй л гэж бна, 3 гишүүн оруулж ирээд бат�##�сан, Хүрэлсүхийн засгийн газар байсан.

Данзан бодоо
Данзан бодоо
2021-11-22 04:46

Шавараар хөшөө босгоод ард түмний амьдр�##� дээшилхүү
Тэр бурханий хөшөөнд очоод духаа х�##�царт�##� мөргий
Тэглээ гээд монгол улс ард түмэнтэйгээ ядуур�##�аас гархуу
Тэрний оронд ядарсан өрөнд баригдсан улс ард түмнийхээ сайн сайханы төлөө энэ бурхан босгох мөнгөө зарв�##�
Наад хөшөөг нь босгох гэж байгаа БОГД ЗОНХОВ бурхан чинь ялзарсэн төрийн сайд гишүүд т�##�архандаа

Зочин
Зочин
2021-11-22 05:31

enen mongoor 256 ailiig oron suutsand oruulj boloh baijee.

Зочин
Зочин
2021-11-22 18:32

ЭНЭ ХОТГОР ШАНАГЫН ХУЛГАЙЧ Л БАС МЭДЭЭГҮЙ БАЙЖ ГЭНЭ ЭЭ. МЭДЭХИЙН ЦААГУУР МЭДЭЖ ХУВААЖ ЦУСЛАХ ДОЛИО ХҮЛЭЭГЭЭД Л ХУМСАА НУУСАН МИ МЭТ БАЙГАА ЭТГЭЭД

Холбоотой мэдээ

Back to top button