Нийгмийн

С.Энхболд: Хөшөөнд бус хүн ардынхаа эрүүл мэндэд мөнгө зарцуулмаар байна

Өнөөдрийн трэнд Богдзонхов бурханы хөшөөний тухайд Эрүүл мэндийн сайд С.Энхболд байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх. Гэвч аливаа зүйлд үнэ цэнийн чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал. Яг өнөөдрийн байдлаар бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжид зарцуулъя.

Тэгж гэмээнэ өдөр шөнөгүй ажиллаж байгаа манай салбарыхан хэсэгхэн хугацаанд ч гэсэн маргааш төлөх зээлийн төлбөр, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гээд ар гэрийн олон санхүүгийн асуудалд дэмжлэг болж чадна шүү дээ. Зарцуулъя гэвэл үүнээс гадна засвараа хүлээж буй ХӨСҮТ-өөс авахуулаад олон эмнэлэг шил шилээ даран хүлээж л байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-11-21 21:16

Төсөв батлагдахаас өмнө сэрсэн бол зүгээр байж дээ эрхэм сайдаа.С�##�барынхаа эмч ажилчид, харьяа эмнэлэгүүдийнхээ ажил үйлчилгээ ахуй нөхцөл засвар гэх мэт энэ тэргүүний асуудлуудад анхаар�##�аа хандуулж холбогдох арга хэмжээг авах цаг хугацаагүй ха�##�гыг чинь тогшиж байгаа юм бишүү!!!!!!

Тө
Тө
2021-11-21 22:21

Тийм шүү. Ийм хэцүү үед хөшөө босгоно гэж ард иргэд, сонгогчдоосоо ч санаа зовохгүй үхэлдээд байдаг нь үнэхээр гайх�##�тай. Хөшөөний цаана өөр зүйл яваад байгаа юм биш үү гэсэн хардлага өөрийн эрхгүй төрөөд байна

Зочин
Зочин
2021-11-23 09:41

Хөшөө биш. Эмнэлгийн тоог нэмэгдүүлж, хүүхэд хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаар�##� тавих хэрэгтэй. Тэгээд иргэдийн жижиг дунд бизнесийг хөгжүүлж, ажлын байруудыг нэмэгдүүлэх, цэцэрлэг, сургуулийн тоог өсгөх шаардлагатай байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button