Нийгмийн

БНСУ-ын иргэн бусдын биед хүнд гэмтэл учруулчихаад буруугаа хүлээхгүй байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн,  “Монгол Хьюндай Киа сэлбэг сервис” ХХК-ийн захирал ЖХ зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргээр шүүгдэж байна.

Тэрбээр 2020 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 25 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Маршалын гүүрний арын уулзвар дээр “Volkswagen Touareg” загварын .... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас .... УБ улсын дугаартай “Husqvarna Svartpilen-701”  загварын мотоциклтэй мөргөлдсөн байна. Үүний улмаас мотоциклийн жолооч П-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Мөрдөн байцаалт болон шүүх хурлын үеэр БНСУ-ын иргэн гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүхээс түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна. Харин давж заалдах шатны шүүхээс хоёр жилийн хугацаатай тэнссэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэсэн байх юм.

Харин Дээд шүүх уг хэргийг хянаж үзээд, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад тухайн этгээдийг тэнсэн харгалзаж, Өршөөлд хамруулсан нь буруу хэмээн үзэж, хэргийг нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-22 10:11

Deed shuuh zuw shiidsen bna shu

Холбоотой мэдээ

Back to top button