Нийгмийн

С.Болормаа агсны ээж "Хэрэг хаана очиж замхрахыг харна” гэжээ

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн даргаар ажиллаж байсан С.Болормаа амь насаа алдсан хэрэгт буруутсан шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарыг өнгөрсөн баасан гарагт шүүж, энэ хэрэгт буруугүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Учир нь талийгаач С.Болормаа агсныг бөөлжсөндөө хахаж амиа алдсан, холбогдогч нар аюултай нөхцөл байдалд байхад нь хаяж яваагүй гэж шүүхээс үзсэн. Тэгвэл талийгаачийн ээж Өдрийн сонинд ярилцлага өгөхдөө "Гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар эцсээ хүртэл явна. Хэрэг хаана очиж замхрахыг харна” хэмээсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан өрөөнөөс гарч явсны дараа машин дотор амиа алдсан байдалтай олдсон юм.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button