Нийгмийн

“Шинжан шинфа” Төрийн банкинд учруулсан 20 тэрбумын хохирлоо төлөхгүй маргасаар байна

“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Шинжан шинфа” ХХК-д холбогдох иргэний хэрэг үргэлжилсээр байна. Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон прокурорын гаргасан гомдлоор эл хэргийг энэ сарын 12-нд Дээд шүүхээр шүүхээр товлосон ч шүүх хурал хойшилсон байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 2017 оны зургаадугаар сарын 23-нд өөрийн цахим хуудаснаа “Ерөнхийлөгчийн сонгуулиас гурав хоногийн өмнө ажлын цаг дууссаны дараа Монголбанкнаас Төрийн банкныхныг тарж болохгүйг үүрэгдэж, 20 тэрбумын зузаатгалыг Монголбанкнаас хийж өгнө, нэн даруй "Шинжиан Шинфа ХХК-д олгохыг чиглэл болгож, Төрийн банк ёсоор болгожээ” хэмээн жиргэснээс үүнийг олон нийтийн анхаарлын төвд оруулж ирсэн юм.

Төрийн банк зээлийн журмаараа бол таван тэрбум төгрөгөөс дээшхи зээлийг олгох ёсгүй. Гэхдээ 20 тэрбум төгрөгийг Хятадын хөрөнгө оруулалттай компанид ганцхан өдрийн дотор шийдвэр гаргаж, зээлсэн байдаг.  

Тухайн үеийн Төрийн банкны захирал Д.Баярсайхан эрх үүргээ хэтрүүлэн, “Шинжиан Шинфа”  компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгохыг тухайн үеийн Сангийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахаас гурав хоногийн өмнө чиглэл өгч, албан тоот хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл эл мөнгийг М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан байж мэдэх хардлага тухайн үед яригдаж байсан юм.

Эл хэргийн улмаас Төрийн банкны тухайн үеийн захирал Д.Баярсайхан нарын төрийн банкны удирдлагууд, Шинжан шинфа компанийн захирал Сун Гуан Чин нар ял сонссон байдаг. Харин 20 тэрбумын авлагын асуудал нь одоо хэр шийдэгдээгүй байгаа бололтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

чойжилсүрэн,энхболд нарт хариуцлага тооцож байх газар нь байлгаачээ

Холбоотой мэдээ

Back to top button