Нийгмийн

Д.Хаянхярвааг суллаж, хилийн хориг тавьжээ

Өнгөрсөн сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорьсон.

Тэгвэл Д.Хаянхярваа авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргасан билээ.

Тиймээс түүнийг цагдан хорих хугацаа нь дууссан даруйд буюу 2021.11.18-нд суллажээ. Улмаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан байна.

Тэрбээр “Эрдэнэс монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан. Улмаар давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй хэргээр ийн шалгуулж эхэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-23 09:32

21нд гарсан

Ганбаатар
Ганбаатар
2021-11-23 11:06

энэ ариухан хүний дүр эсгэгч этгээдийг байх газар нь байлг�##�гүй яах гэж гаргадаг байнаа.

БИД
БИД
2021-11-23 12:54

Хаянхярваа гэж ;энэ нэг дарвайсан б�##�иар нүдний булай аман дээрээ шударга, ачир дээрээ хулгайч. ичиг ичиг

бат
бат
2021-11-23 13:57

хүрэлсүхэд нэг үнсүүлээд гарахыг бод

харамсалтай
харамсалтай
2021-11-23 14:22

Шударга царайлсан АВЛИГАЧИН улс төрчдийг ЗАСГААС холдуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-11-23 18:19

Авилгач засаг авилгачдаа өмөөрч харж үзнээ

Холбоотой мэдээ

Back to top button