Нийгмийн

Хүний эрхийн мэдрэмжгүй Засаг дарга нар өөрсдөө машин унахаа болино уу

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат аймгийнхаа нутаг дэвсгэрт мотоциклийн хөдөлгөөнийг ирэх гуравдугаар сарын 15-ныг хүртэл хориглох шийдвэр гаргасан талаар бид мэдээлж байв. Гэтэл эл захирамжийг бусад аймгийн засаг дарга нар хуулбарлан, шил дарааллан мотоциклийн хөдөлгөөн хориглосон захирамж гаргаж эхэллээ.

Тодруулбал, Увс аймгийн засаг дарга Ч.Чимид, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар захирамж гаргаад байна. Энэ захирамж цаашид ч үргэлжлэх магадлал өндөр байна. Ингэж хязгаарлаж байгаа өвөл цаг агаарын нөхцөл байдал хүндэрснээс шалтгаалж мотоциклийн осол гэмтэлд орохоос сэргийлсэн гэх.

Тэгвэл энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл гэдгийг эрхэм Засаг дарга нар бодож үзсэн болов уу. Ямар ч хуульд үндэслэгдээгүй, хуулийн зорилго, зарчмаа ойлгоогүй энэ мэт нэгнийгээ дуурайсан шийдвэрээс болж малдаа явах морь, машингүй малчид, унах унаагүй иргэд дүн өвлөөр хөл дүүжлэх унаагүй, осгох аюулд өртөх нь. Сум аймаг орно, малаа хайна, хүний ажил хаа мундах билээ. Энэ бүхэнд байгаа унаагаараа явахгүй өөр яах болж байна. Мотоциклтой явахаар эрсдэлтэй, машинтай явахаар эрсдэлгүй гэж хэн гээч хүний эрхийн мэдрэмжгүй дарга нь зөвлөсөн юм бол. Хөдөө орон нутагт машин тэрэгний хүрэлцээгүйгээс багийн эмч нар нь хүртэл өдий хүртэл мотоциклоор дуудлагад явсаар байгааг тэд мэддэггүй юу эсвэл тоосонгүй юу.

Энэ мэт орон нутгийн иргэд ч нутаг орондоо айвуу тайвуу амьдрах нөхцөлгүй болж, дарангуйлалд шилжиж буй бололтой.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд:

5.1.1.хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

5.1.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил цогц, тогтвортой, уялдаа холбоотой байх;

5.1.3.төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлэхгүй байх;

5.1.4.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн ололт, амжилт, шинэ мэдлэгт үндэслэсэн байх;

5.1.6.олон нийтийн оролцоонд түшиглэсэн, хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн байх гэж заажээ. Гэвч дээрх Засаг дарга нарын шийдвэр энэ хуулийг уландаа гишгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-11-23 11:12

Яахавдээ гол ажлаа бүтээдэг унаа нь шүүдээ хориод байх хэрэг байна уу яаж унахаа хүн өөрөө л мэднэ шүүдээ морьгүй худ�##�дан авах чадваргүй м�##�чин байдаг л байх өөдтэй юм хииж хүн ардад нэмэр болохгүй байж дэмии юмаар боож л чадах юмдаа өөр чанартай мотоцикл олоод өгчихөөч засаг дарга нар аа

Zochin
Zochin
2021-11-23 14:56

Uul ni zuv l wm bgaam da manaihan l oilgohgui hunii erh geed bhiin ami nas Ed erhtengeeree hohirson olon hun bga shd yadaj tuvduu yavuulahgui bh heregtei haltirgaa gulgaa ihtei bhoor horigloson ni deer ee

Зочин
Зочин
2021-11-23 16:22

Угаасаа хавар болтол хориглодог биз дээ

Ард
Ард
2021-11-23 18:53

МАНын мангарууд мөн дөө

Холбоотой мэдээ

Back to top button