Нийгмийн
"2.3 сая иргэний алдагдсан мэдээлэл нь ХААН банкных байж болзошгүй”

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.
Энэ үеэр ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ ноцтой зүйл ярив.
Тэрбээр "2.3 сая монгол иргэний мэдээлэл алдагдсан мэдээллүүдийг зардаг хар зах маягтай сайтад зарагдаж байсан гэх мэдээлэл бий. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байна. Алдагдсан мэдээлэл нь Хаан банкны мэдээлэл байсан байж болзошгүй” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.