Нийгмийн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ирэх сарын 6-нд Их хурлаа товложээ

Өнөөдөр /2021.11.23/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Улмаар ирэх арванхоёрдугаар сарын 6-нд намын Их хурлын товыг тогтоосон байна.

Их хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлах юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын Бага хурал хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.

Харин намын даргаар батламжлах асуудлыг Их хурал хуралдуулж шийдвэрлэхээр тохирсон. Ингэхдээ ирэх 2022 оны төсвийг хэлэлцэн батлах үетэй хуралдааны товыг тааруулах чигтэй байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button