Нийгмийн

Авлига авсан ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг 5.6 саяар торгожээ

Өнгөрсөн наймдугаар сард авлигын хэргээр баривилж, шалгаж эхэлсэн ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхон хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдүүлснээр 15 саяар торгуулаад энэ хэргийг хаасан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл өөр нэг авлигын хэрэгт холбогдсон ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа мөн л авлига авснаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна.
Түүний хувьд ковидын үед лабораторийн хэрэгслийн худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгж, компаниудад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Мөн компаниудын захирлуудтай нь тохиролцож үндсэн үнээс өндөр үнээр худалдан авч түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан үйлдэл шалгалтын ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Тэгвэл түүний хүсэлтийг прокурор хүлээн авч, энэ сарын 12-нд шүүхэд шилжүүлснээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18-нд С.Энхзаяа болон түүнд хахууль өгөгч Г.Сүхчулуун нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Ингээд С.Энхзаяаг 5.6 саяар торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан. Мөн Г.Сүхчулууныг 4 сая төгрөгөөр торгож, нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилийн хугацаатай хассан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-11-25 07:32

Torguuliin hemjee avsan avilgiin heden % bol?

нямаа
нямаа
2021-11-25 10:10

улсад учруулсан хохирол барагдуулсан юм уу. үүнийг яагаад хаяад байна. би тэднийг торгож шийтгэхийг дэмжиж байна л даа. гэхдээ улсад учруулсан хохирлыг хэн төлөх болж байна

Холбоотой мэдээ

Back to top button