Нийгмийн

Авлигад холбогдож ажлаа өгсөн Ц.Ганхүүгийн албыг авсан А.Энхманлай гэж хэн бэ

АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авч шалгаж эхэлсэн. Энэ мэдээллийн дараа тун удалгүй тэрбээр өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр Засгийн газрын хуралдаанаар ёсоор болгосон.

Тэгвэл түүний албыг түр орлон гүйцэтгэгчийг өчигдөр томилов. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг томилж, тамгыг өнөөдөр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар гардуулж өгөв.

А.Энхманлай нь НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн ойрын хүн. Тэр 2003-2004 оны хооронд Нийслэлийн газрын албаны кадастрын хэлтэст Ц.Сандуйгийн дэмжлэгээр газар зохион байгуулагчаар ажилд орж байсан гэлцдэг.

Дараа нь Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд газрын албанд ажиллаж байгаад Ц.Сандуйг Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байх үед Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга болсон аж. 2016 оны сонгуулийн дараа тэрбээр Нийслэлийн газрын албаны дарга буюу Ц.Сандуйгийн албан тушаалд ирж байсан нэгэн аж.

Ажлаа өгсөн Ц.Ганхүүгийн хувьд ашиг сонирхлын зөрчил үүсгэж, Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгуулсан гэх хэрэгт холбогдсон. Тодруулбал өөрийн төрсөн хүү болох Ганхүүгийн Батболдын гүйцэтгэх захирлаар ажилладаг, 2006 онд байгуулсан, өөрийн 50 хувийн эзэмшлийн “Инэл” компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосон бололтой. Улмаар тус компани Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс”, “Морьтон Резиденс” хотхоныг барьсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ компанийн бас нэг хувьцаа эзэмшигч нь Ц.Ганхүүгийн эхнэр Ш.Сарантуяа. “Инэр” компанийн хувьд лангуу түрээслүүлэх, гадаад худалдаа, аялал жуулчлал, барилга угсралтын ажил гүйцэтгэдэг юм байна.

Түүнчлэн Ц.Ганхүүгийн ХОМ-д бүртгэл бүхий Анима Интэрнэшнл компанийг мөн эхнэр, хүү нь хувьцаа эзэмшиж, ажиллуулдаг бөгөөд барилга угсралт, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-11-25 13:54

Balai

хорлонт орк
хорлонт орк
2021-11-25 15:37

Худ�##� үнэн , хамаататай хамаагүй нь тогтоогдоогүй гүтгэлгийн чанартай " газрын наймаа" гэгчээр хомроглон харлуулж ханаангүй байна уу? Оюун-Эрдэнэ ээ!!!!Үнэн байлаа гэхэд өнгөрсөн завхарсан юм өнөөдөр босгож ярихаа одоо больё оо.Энэ хорвоод �##�даж энддэггүй нэгээхэн ч хүн байхгүй ээ! олонд хэр хор хүргэснийг ярихаас. Цаг хугацаа хурдан бүрэн эрхийн хугацаанд ч дуусах цаг бий.Тэр цагт Оюун-Эрдэнийн хүрээний хүмүүс гээд цолуулох болноо.Жаахан жудагтай бай

Хурц гэрэл
Хурц гэрэл
2021-11-25 19:06

Сонсоход ч, уншихад ч хэцүү юм байна. Төрийн дээр гарсан луйварчид нөгөө авилгын түргэвчилсэн хуулиар торгоод л болоо... шүү дээ. Босч тэмцэх цаг ирсэн шүү... ард түмэн минь...

zzz
zzz
2021-11-26 21:28

da

gff
gff
2021-11-26 21:28

dald orvol taarna omhi avilgachid uls oron buzarlasan novshnuud

Mongol hulgaich
Mongol hulgaich
2021-11-28 09:19

Mongold bayn hun bhgui bugd yamar 1 argaar hulgai hiisen humuus

Холбоотой мэдээ

Back to top button