Сум худалдаж байсан этгээдүүдийг илрүүлжээ

НЦУГ-аас сум худалдаж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Тухайн этгээдүүдэд 4950 ширхэг сум байсан аж.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар 5 жил хорих ял шийтгэх эрх зүйн зохицуулалттай. Иймд иргэн та хууль бус гэмт үйлдлээс татгалзах, бусдад энэ талаар мэдээлэл хүргэхийг уриалж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйл.Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших

1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зах дээр хэдэн авгайчууд 30 жил сум зарж байна цагдаа нар тэднийг хараагүй дүр үзүүлдэг хирнээ гаднаас ганц нэг сум зарах гэсэн хүмүүсийг дор нь барьдаг.
Үнэн, тэгдэг