Нийгмийн

Согтуу жолооч зам тээврийн ноцтой осол гаргажээ

Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун талын замд өчигдөр орой 18:00 цагийн үед ниссан Икстрал маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.57 хувийн согтолттой/ автомашин жолоодож зам тээврийн ноцтой осол гаргажээ.

Уг жолооч нь Их монгол хорооллын замын хажуугийн 20 м хайс, замын хөдөлгөөнд оролцож явсан дөрвөн автомашиныг мөргөж, өөрөө болон гурван хүн гэмтсэн байна.

Иймд иргэд жолооч та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-27 09:11

Шууд ял өгдөг болмоор байна их согтолттой хүмүүсд

IOP
IOP
2021-11-27 09:18

Хол очиж ганцаараа цааш харахгүй муу нийгмийн шаар шавхруу. Тэр хавьд харин бөөн хагарсан эд хогшил байсан. Өөрөөр нь цэвэрлүүлэхгүй. Новш чинь

Холбоотой мэдээ

Back to top button