Нийгмийн

Өвөрхангайд мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэхийг зогсоожээ

Өвөрхангай аймгийн нийт нутаг дэвсгэрт цас орж, автозамуудад халтиргаа гулгаа үүсээд байна.

Үүнтэй холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Арвайхээр сумын доторх Мотоциклийн такси үйлчилгээг түр хугацаагаар зогсооно гэдгийг аймгийн Замын Цагдаагийн тасгаас мэдээллээ.

Өвлийн ид хүйтэн эхэлсэн, автозам дээр хальтиргаа гулгаа үүссэн энэ үед мотоцикльтой иргэд болон түүгээр зорчигч иргэдийн амь нас, аюулгүй байдлын төлөө жил бүр орон нутгаас ийм шийдвэр гаргадаг.Мотоцикльтой иргэдийн хувьд зам хальтиргаатай үед осол аваарт өртөх, автомашинтай мөргөлдөх эрсдэл ч цөөнгүй байдаг.Тийм учраас Мотоцикльтой иргэдийн амь нас, аюулгүй байдал, мөн автомашины жолооч нарын эрсдлийг харгалзан үзэж энэхүү шийдвэрийг жил бүр гаргадаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button