С.Эрдэнэ талын АН-ынхан чуулж, бөх барилдуулж, “наадам” хийнэ

Өнгөрсөн 11-р сарын 05-нд АН-ын Онц их хурал хуралдаж, хурлаараа намын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан юм. Улмаар Улсын Дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэхээр бичиг баримтаа хүргүүлээд буй.
Гэтэл нөгөө талд гарсан М.Тулгат тэргүүтэй С.Эрдэнийн талын АН-ынхан 2021 оны 12-р сарын 04-06-нд АН-ын Үндэсний анхдугаар чуулган зохион байгуулах болсон талаараа мэдээлэх нь тэр.
Өөрөөр хэлбэл нэг талдаа гараад учраа олчихсон гэж олон нийт горьдож байсан АН-ынхан бахь байдгаараа л хоорондоо үзэлцсээр байгаа нь ил болов. Хоёр талдаа их хурлууд хийгээд ёстой л холион бантан хутгах гэж буй нь тодорхой болж байна. Энэ чуулган болсноор АН эргэж буцалтгүй гүн ангал руу орох нь тодорхой болж буй гэж хэлж болно.
С.Эрдэнийн талын АН-аас зохион байгуулах дээрх чуулганд зориулж бөхийн барилдаан, хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ. Тодруулбал 256 бөх барилдаж, түрүү бөхийг таван саяар, үзүүр бөхийг 3 саяар, шөвгийн дөрөвт үлдсэн бөхийг нэг, нэг саяар байлах аж.
Улсын цолонд ойрхон аймаг, цэргийн цолтонд, уран барилдаантай бөхөд мөн шагнал өгөх гэнэ. Энэ шагналыг Ан-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хариуцахаар болсон гэх.
Ийнхүү М.Эрдэнэ талын АН-ыхан их хурлаа хийхдээ бөх барилдуулж, зургаан ч бөхийг байлж, бараг наадам шахуу зүйл хийх гэж буйгаа ёслол төгөлдөр зарлав.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.