ЭДИЙН ЗАСАГ
ОЮУТОЛГОЙН ТУЗ: Далд уурхайн нэмэлт санхүүжилтийг 75 сая ам.доллараар баталлаа

“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” зэрэг “Оюутолгой” төслийн холбогдогч талууд гүний уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийн тодорхой хэсгийг баталсан талаар “Туркойз Хилл Ресурс” мэдээллээ.
Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт /2021.11.22/ хуралдаж, гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх нэмэлт 75 сая ам.долларын санхүүжилтийг баталсан байна.
Ингэснээр төслийн хоёр дахь шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжлэх нөхцөл бүрдэж буй юм.
Хэдийгээр 75 сая ам.долларын санхүүжилт нэмж баталсан ч далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад 1.45 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай. Үүнийг дахин нэмж гаргах эсэх нь тодорхойгүй хэмээсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчуудыг эрдэнэт үйлдвэр эрдэнэс таван толгой татвар төлөгч иргэд аан тэжээж бгаа байлгүй дээ оюу толгой 2дахь бороо гоулд болсон бхаа оюутолгойг хаах хэрэгтэй