Нийгмийн

Ерөнхий сайдыг “Данх толгойт” гэж хэлээд торгуулсан Д.Ганбат гомдол гаргана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Данх толгойтой банди” гэж твиттертээ бичсэн жиргээч Д.Ганбатыг Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгосон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл торгуулсан Д.Ганбат шүүхэд гомдол гаргахаар болжээ.

Тэрбээр, "Өнөөдөр өмгөөлөгчтэйгөө уулзаж надад шийтгэл оногдуулж, торгосон асуудлаар харъяалах шүүхэд гомдол гаргах талаар ярилцана. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд гурван ч “хэргийн” учир цагдаагийн байгууллагаар явж байхдаа над шиг хэлсэн үг, илэрхийлсэн үзэл бодлынхоо төлөө цагдаад дуудагдаж байгаа олон тохиолдлыг нүдээр харж, биеэр мэдэрсэн. Энэ ганц миний асуудал биш. Бид эрх баригчдыг өөрсдийн өдөр тутам төлдөг татвараараа цалинжүүлж, санхүүжүүлж байгаа.Тэд бидний үйлчлэгч байх ёстой атал эсрэгээр иргэдээ төрийн хүчээр нухчин дарахыг оролдож байна.Бүс нутагтаа хамгийн чинээлэгт тооцогдож байсан Венесуэл орныг нэг солиотой хурандаа, нэг өвчтэй жолооч хоёр сүйрүүлсэн. Бид эх орноо өвчтэй хурандаа, солиотой гачгаар хоёроор сүйрүүлэхийг зөвшөөрч болохгүй. Тэмцэл дөнгөж эхэлж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-30 17:04

Данхан толгойт гэж хэн юм бэ?
Е,С данхан толгойт юм уу?

Залуу хүн
Залуу хүн
2021-11-30 18:54

Өөрөө ямар толгойтой юм тиим сайхан толгойтой юмуу хүнииг толгой тархиар нь доромжлох хэн бэ ер нь хохь чинь м�##� минь

Иргэн
Иргэн
2021-11-30 18:58

Ганбат гэдэг гэдэг хүн гуай та е рөнхии сайдын хөлиин чигчии хуруунд ч хүрэхгүй мангар шүүдээ бүү хорс бүү атаарх аятайхан байж сур

Иргэн
Иргэн
2021-11-30 19:03

Нэртэй хүнииг нэрээр нь хэлэхгүй данх гэхээр хүн доромжилсон хууль байдаг юм мэдэхгүй олгой толгойт оо гомдлоод яахав чинии 100 хувь буруу шүү уха�##�аг сайд шүү чадвартай сайн ажиллаж байгаа зөв хүн дээ

Хүн
Хүн
2021-11-30 19:06

Ха ха энэ өөрөө эвгүй толгойтой эвгүй царай төрхтэй хачин нөхөр л байна хүн хочлоод байх ч хүн биш л байна дуугүй торгуулиа төл хохь чинь �####�

Зочин
Зочин
2021-12-01 02:49

Шүүхэдвэл , соошл дээрээ яг 9-нхөө нэрийг бичсэн бол чиний буруу, шүүх дээр ялагдана, Харин нэр бичээгүй бол ялна. Хэнийг хэлсэн нь тодорхойгүй учир булзааруулах боломжтой. Хэрвээ нэрийг нь бичээд доромжилсон бол зөрчил байтугай өөр хуулиар шийтгүүлэх боломжтой. Хуулинд бусдыг гадаад төрхөөр доромжлох эсвэл тэнэг гэх мэт үгс ашиглах гээд тодорхой заасан байдаг. Данх гэдэг үг ашиглаад нэр бичсэн бол чи өргөдлөө буцааж аваад уучл�##�т гуйсан нь дээр. Тэгвэл санхүүгийн зард�##� гарахгүй.

Иргэн
Иргэн
2021-12-01 07:22

Бусдыг л өвчтэй солиотой гээд байхын. Ярьж бичиж байгааг нь харв�##� өөрөө ёстой өвчтэй солиотой амьтан байна.

Зочин
Зочин
2021-12-02 11:11

Х�##�тар царайтын нутгийг сүйрүүлэх нь ч сүйрүүлсэн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button