ЭДИЙН ЗАСАГ

Банкны ажилтанд тавигдах суурь шаардлагын жишиг нэвтрүүллээ

2020 оны 12 дугаар сард Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Монгол Улсын банкны салбарт ажиллах ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагыг бий болгож, арилжааны банкуудаар мөрдүүлэх зорилготой хөтөлбөрийг эхлүүлсэн.

Уг хөтөлбөрийг боловсруулахдаа манай улсын банкны салбарын онцлогт нийцүүлсэн бөгөөд банкны шинэ ажилтны суурь шаардлагыг хангуулах стандартыг бий болгосон юм.

Ийнхүү Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар уг стандарт хөтөлбөрийг “жишиг” стандар болгон баталж, цаашид нийт арилжааны банкууд сайн дурын үндсэн дээр өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод бодлого, үйл ажиллагаандаа нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм.

Монголбанкнаас уг жишгийг дараах 3 баримт бичгийн хүрээнд баталсан.

●       Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах банкны ажилтны суурь шаардлагын жишиг

●       Банкны ажилтны суурь шаардлагын жишгийг хангуулах шинэ банкирын сургалтын хөтөлбөр

●       Шинэ банкирын онол, практик хосолсон болон мэргэшсэн банкирын сургалтын жишиг журам

Төслийн эхний шатны хүрээнд боловсруулсан эдгээр баримт бичгийг арилжааны банкууд өөрсдийн үйл ажиллагаандаа мөрдөж, сайн дураар хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Банкны ажилтнаас өндөр хариуцлага, ёс зүй, эерэг хандлагатай байх шаардлага тавигддаг. Өнгөрсөн хугацаанд банкууд өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод сургалтын хүрээнд шинэ ажилтнуудаа сургаж бэлтгэсэн.  Харин уг төслийн хүрээнд банкны салбар нэгдсэн байдлаар ажилтнууддаа тавих суурь шаардлагын жишигтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банканд ажилд орж буй шинэ ажилтан нь боловсролын зэргээс үл хамааран, ажиллах хугацаандаа 9 сарын турш онол-практик хосолсон сургалтад хамрагдаж, батламж авдаг болно. Энэхүү батламж нь тухайн ажилтны хувьд ирээдүйд өөр банканд шилжин орсон ч хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн сертификат, баримт болох юм.

Шинэ банкирын жишиг суурь шаардлагыг хангуулах онол-практик хосолсон сургалтыг ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн ноу-хауд тулгуурлан, Банк санхүүгийн академиас шат дараатайгаар ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ.

Дээрх жишиг суурь шаардлага, үүнийг хангуулах жишиг журам нь одоогоор сайн дураар хэрэгжүүлэх хэлбэртэй байгаа ч ирэх жилүүдэд холбогдох хууль тогтоомж нь батлагдвал заавал мөрдөх шинжтэй зохицуулалтын журам болж шинэчлэгдэн батлагдах боломжтой юм.

Банкуудын хувьд энэ нь шинээр орж буй ажилтныхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөрөнгө оруулалт болж буйгаас гадна эцсийн дүнд харилцагч, иргэдийг санхүүгийн аливаа эрсдэлээс хамгаалах, санхүүгийн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн түвшинд хүргэж үйлчлэхэд томоохон түлхэц болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэний бодол
Иргэний бодол
2021-11-30 15:53

Хамгийн түрүүнд банкны хувьцаа эзэмшигчид өөрсдөө ёс зүйтэй байх хэрэгтэй, банкаа өөрсдийн бизнесийн бэлэн мөнгөний касс болгож болохгүй гэдгээ хамгийн түрүүнд ухамсарлах хэрэгтэй, түүний дараа банкны захирлууд, удирдлагын багийн гишүүд өндөр ёс зүйтэй байх хэрэгтэй, ажиллагсад бол мэдээж ёс зүйтэй байх хэрэгтэй. Банкирууд бусдын мөнгөөр бизнес хийж байгаа гэдгээ л хамгийн түрүүнд ухамсарлах хэрэгтэй. Сууж байгаа байшин сав, ширээ санд####, хэрэглэж байгаа техник хэрэгсэл чинь ХАРИЛЦАГЧ, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХӨРӨНГӨ МӨНГӨ шүү гэдгийг л байнга санаж явах. Хэт их тансагл#### чинь муухай харагдаад байдаг юм шүү банкныхаан. Үнэтэй бэлэг сэлт бүүр утгагүй, бусдын мөнгийг зөв, ариг гамтай зарцуулж сурах нь нэн тэргүүнд хэрэгтэй байнаа та нарт

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x