Нийгмийн

Орхон аймагт бага сартай жирэмсэн ээжүүдэд таних тэмдэг өгч байна

Дэлхий дүүрэн зүрх ТББ-аас “Ягаан гэрэл” нөлөөллийг ажлыг Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна. Тус нөлөөллийн ажлын хүрээнд  бие давхар, жирэмсний бага сартай ээжүүдэд зориулан нийтийн тээвэрт ягаан суудлыг байршуулах,  хувийн автомашинд таних тэмдэг наах, утас болон цүнхний зүүлтийг Үйлс бадрах, Нийцэл ӨЭМТ-үүдээр дамжуулан олгох юм. Тодруулбал:

Жирэмсний бага сартай 100-140 эмэгтэй сард ӨЭМТ-ийн хяналтад ордог. Эмэгтэйчүүдийн биеийн онцлогоос хамааран жирэмсний 5-7 сартайд гэдэс нь томорч бие давхар гэдэг нь олон нийтэд мэдэгддэг. Тэр хугацаа хүртэл жирэмсний бага сартай ээжүүд нийтийн тээврээр, олон нийтийн газраар, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхэд бие давхар гэдэг нь мэдэгддэггүй учраас суудал тавьж өгөхгүй байх, удаан хугацаанд дараалалд зогсох нь хүндрэлтэй байдаг. Жирэмсний эхэн үед  хордлоготой, тонустай байдаг учраас тэр бүр хэн нэгнээс тусламж хүсэх боломж байдаггүй. Иймд цүнх, гар утсандаа ягаан өнгийн таних тэмдэг зүүсэн охид, эмэгтэйчүүд "жирэмсний бага сартай" гэсэн утга илэрхийлэх учраас хүндэтгэлтэй хандаж, соёл болгон үлдээхийг "Дэлхий дүүрэн зүрх" ТББ-ын хамт олон уриалж байна.

Иргэдийн зүгээс ягаан өнгийн цүнхний зүүлттэй эмэгтэйчүүдийг харвал олон нийтийн газар оочир дараалалгүй үйлчлүүлэхэд нь туслах, суудал тавьж өгөх зэрэг соёлтой найрсаг харилцахыг хүсч байна.

Өөрийн хувийн автомашин дээрээ “ Mama in Car“ гэсэн ягаан бичиг харвал жолооч нар замын хөдөлгөөн оролцохдоо зам тавьж өгөх, шахаж урдуур нь дайрахгүй байх, сигналдаж цочоохгүй байхыг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x