Нийгмийн

"Чингис хаан” нисэх буудлын менежментийг хариуцдаг компанийг ШӨХТГ-аас торголоо

ШӨХТГ-аас “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6.268.304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208.943.478 төгрөгийг хураан авах шийдвэр гаргажээ.

“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсноос хойш Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан аж. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгаж, улмаар торгожээ.

"Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Иргэний нисэхийн дүрэм ИНД-139 “Аэродромын гэрчилгээжилт” –ийн дагуу гэрчилгээжсэн
олон улсын нисэх буудал юм. Нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийг “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК хариуцан ажиллаж байна.

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны долдугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх Концессын гэрээг Монгол Улсын Засгийн газартай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үзэглэсэн. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Япончууд хулхи юм уу ?

Зочин
Зочин

Одоо ингээд харахаар муухай буудал. Дээр үеийн Зөвлөлтийн ногоон БАМ-н байшин шиг.

Холбоотой мэдээ

Back to top button