Нийгмийн
Шатахуун ачсан чиргүүлтэй автомашин нуурт живжээ

Хөвсгөл аймагт "Шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон” тухай дуудлага өнгөрөгч арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын автомашин /32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй/ нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байсан.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар хариуцлагагүй новш вэ наад пиздагийнхаа маишиныг хурааж өндөр торгууль тавь лалар вэ
АРАЙ гэж нэг живсэнг гаргаад байхад тойроод явахгүй яав даа.