Нийгмийн

Ховд аймгийн баялгийг "зарж идсэн” гэх дарга нарыг шүүж дууслаа

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсон 30 хүний гэм буруутай, эсэхийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 13 өдөр хэлэлцлээ.

Хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэгт УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Нуурын Чинбаа” гэх хочтой С.Чинбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов тэргүүтэй 30 хүнийг буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлснээс байдаг.

Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай нутгийн Цагаан эрэг гэх газраас хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан гэх хэрэгт холбогдсон дээрх 30 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсгийн “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн”, 22.4, 22.5-д заасан “хээл хахууль авсан, өгсөн”, 24.2-1-ийн “Хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглаж, олборлосон”, 18.6-3 хэсгийн “мөнгө угаасан”, 21.10-1-т заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдний 13-ынх нь үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 17-г нь гэм буруутайд тооцлоо. Түүгээр ч зогсохгүй, гэмт бүлэглэл байгуулсан, түүнд элссэн гэх хэргийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Харин гэм буруутайд тооцогдсон 17 хүнд хариуцлага хүлээлгэх хурал өчигдөр болж шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэрийг удахгүй мэдээлнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button