Нийгмийн

ХОМ: Авлигын хэргээр баривчлагдсан НМХГ-ын дарга нар машин ч үгүй

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтнуудыг авлигын хэргээр саатуулсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, тус газрын Тамгын газрын дарга М.Баянмөнх барилга, байгууламж ашиглалтад оруулах комисст ажиллаж, хүлээж авахдаа бусдаас хахууль авсан хэрэгт буруутгажээ. Тэрбээр 2020 онд АТГ-т ХОМ-ээ өгөхдөө жилийн өөрийн орлого 20 сая, гэр бүлийн орлогогүй гэж мэдүүлжээ. 145 саяын орон сууцтай. Дөрван саяын хадгаламж, 79 саяын зээлтэй гэсэн байх юм. Түүнд машин байхгүй гэнэ.

Түүнчлэн НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг баривчлагдаад байна. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар авлига авсан, мөн Богд хан уулын дархан цаазат бүсэд өндөр үнээр газар зарсан хэрэгт буруутаж байгаа аж.

Түүний хувьд жилийн орлого нь 47 сая, гэр бүлийн орлого нь 60 сая. 90 саяын орон сууцтай. Машингүй. 111 саяар үнэлэгдэх малтай. Найман саяын газар, гурван саяын үнэт эдлэл, таван саяын хадгаламжтай. 182 саяын зээлтэй гэж мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-12-03 11:35

Тэд машингүй байх нь ойлгомжтой. Гэхдээ тэдний нэр дээр бус �##�ь нэг компаний нэр дээр лизингээр авсан машиныг тэд эсвэл авгай нь унаад явж байгаа шүү дээ. Яаж тэд өөрийн нэр дээр машинтай болж шатах билээ дээ Ганц МХГ- ч биш бүх зөвшөөрөл өгдөг Төрийн байгууллагуудын мэргэжилтэн, түүнээс дээших �##�бан туша�##�тнууд тэгэж л 570, 200, 300 - г унаж байгаа шүү дээ. Бараг л хрын даах тогтворьой байдлын гэрээ шиг .....

Зочин
Зочин
2021-12-03 13:31

Авилгын хэрэгтэн гэсэн таних тэмдэгтэй хувцас омсуулээд хотын гудамж цэвэрлуулье. Их тэнгэр явах замыг бухэлд нь ийм хэрэгтнуудэд гаргаад огчихье

Зочин
Зочин
2021-12-03 13:31

Дунд шатанд төсвөөс нийлж хулгайлах.зарах .зувчуулах нь.ихээхэн сонирхолтой болоод байгааг одоо өргөн хэмжээгээр ш�##�гаж эхлэх л хэрэгтэй..Хууль дэндүү Хүчгүйгээс л хулгай нүүрлэж эхэлж..

Зочин
Зочин
2021-12-03 14:50

хахха худлаа ярьж байгаа шүүү

Цэнцэ
Цэнцэ
2021-12-03 18:43

Цаана нь хэн байгаа бол, даргаасаа зөвшөөрөл авахгүйгээр эд ингэж чадахуу

Холбоотой мэдээ

Back to top button