СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймгийн хэрлэн суманд сурагч охид архи ууж, бичлэг хийснийг тогтоожээ

Цахим орчинд дунд ангийн эмэгтэй хүүхдүүд архи ууж байгаа тухай бичлэг нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгажээ.
Ингэхэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн ерөнхий боловсролын ... сургуулийн 6 дугаар ангийн 5 сурагч нэгнийдээ хамт байх үедээ гэрийн гал тогооны өрөөнд байсан 0.75 гр-ын “Хараа” нэртэй тал шил архинаас хундаганд хийн тойруулан амсаж үзсэн болох нь тогтоогдсон.
Тухайн үед сурагч Х нь гар утсаараа бичлэг хийснийг найзууд руугаа түгээн, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 54 минутанд “Охидын өрөө” цахим хуудсанд нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалган тогтоон, устгуулах арга хэмжээ авсан.
Цаашид хүүхдүүдийг сургууль завсардах, үе тэнгийн дарамт шахалтад орох, сэтгэл санааны хямралд өртөх эрсдэл байгааг сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багшид анхааруулж, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтыг сайжруулах, хамтарсан багаар ажиллаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгүүлэх арга хэмжээнд хамруулж байна. Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар хамтран ажиллаж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай цагдаа ямар мундаг юм их сайн ажиллаж байна шагнах хэрэгтэй шүү
Нөгөө эрх чөлөө хүүхдийн эрх гэж орилоод өөрсдөө ухамсраа уландаа гишгэж яваагийн чинь гор энэдээ. Ийм залгамж үетэй жаргаанаа та нар
Unen.Tuilshragchid.
Монголын тагнуул, цагдаа иймэрхүү ажиллаад байвал маш сайн байна. Цагдаагийн илрүүлсэн ажилтнуудад амжилт хүсье.
Хүүхдийн эрх чөлөө гэлээ гэж буруутгаад байгаа ахмадууд, аав ээж, ах эгч нар өөрсдөө хүүхэд насандаа хатсан яблока ,хар чавгаар исгэсэн бараашиг ууж үзээд аүүхэд насныхаа сониуч занг гаргаж л байсан ш дээ. Томчууд яагаад ийм ундаанд дуртай байдаг юм бол гэж сонирхдог ,гайхдаг ,асуудаг л нас нь блхр ийм үйлдэл гаргасан бна .Өөрсдийгөө бас энэ сургаал айлддаг, шаарддаг шигээ өөрчлөөч .Гээд биччихээр сүрэглээд дайрах байх даа ккк
Ил байгааг нь барьдаг л юм байж Далд уусныг нь олсон цагдааг л шагнамаар Хотынхон архи ууж элийрч биеэ үнэлдэг байсан бол одоо хөдөөд хүүхэд том хүн дарга цэрэг гэлтгүй л архи ууж биеэ үнэлж эцэг шигээ эх шигээ хүнтэй явалдаж элийрцгээдэг болж Монголчуудын доодох нь дээдхээ захирдаг болж дээ Ялзарч бнаш
Охин шигээ хүү шигээ эцэг шигээ эх шигээ хүнтэй завхайраад айл гэрийн амьдрал сүйрүүлээд хүүхдийн нулимс дусаад эрх зөрчөөд байгаа хүмүүст хатуу арга хэмжээ аваа Их хурлын гишүү Дэмбэрэл Энхтүвшин хоёроос л эхлэлтэй Залуухан байж хөгшидтэй яваал бга нөхдүүдийн залуухныг нь хүүхдүүд нь жоохон хашраах хэрэгтэй шүү Айлд ороод аав охин хоёр уу эхнэр нөхөр хоёр уу ээж хүү хоёр уу эхнэр нөхөр хоёр уу ялгагдахаа байжээ Феодализмын үед л ийм бөгс толгой мэдэгдэхгүй болж байсан Хэд хэдэн эхнэртэй.