Нийгмийн
МАН-ын 30 дахь Их хурал эхэллээ

МАН-ын 30 дахь их хурал өнөөдөр /2021.12.06/ 09.00 цагаас эхэллээ. Хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-7-ны хооронд 08.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Их хурлаар:
- МАН-ын даргыг сонгох, батламжлах асуудлыг хэлэлцэнэ.
- Намын дүрмийн өөрчлөлт, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах,
- Эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг шийдэх дэвшилтэд бодлогыг дэвшүүлж, танилцуулна. Үүнд:
- Цар тахлын үеийн Шинэ сэргэлтийн бодлогоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүдэд танилцуулж, санал бодол солилцоно.
- Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцоно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.