УЛС ТӨР

АН-ын тамга С.Эрдэнээс О.Цогтгэрэлд шилжих үү

АН-ын тамга тэмдэг С.Эрдэнэ толгойтой АН-ын дарга М.Тулгатад байх ёстой юу, О.Цогтгэрэлд үү гэх маргаан шүүхийн шатанд үргэлжилсээр байна.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт (2021.12.03-ны өдөр) 14:30 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаан болсон юм.

Анхан шатны шүүхээс (2021.11.28-ны өдөр) иргэн С.Эрдэнэд тамга олгосон шийдвэр нь зөв гэх шийдвэр гарагсан учраас О.Цогтгэрэл талынхан давж заалдсан байдаг.

Улмаар баасан гарагийн шүүх хуралдаанаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн өмгөөлөгч А.Базарын гомдлын дагуу анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс тамга С.Эрдэнэд байх ёстой гэж үзэж байсан бол Давж заалдах шатны шүүхээс О.Цогтгэрэлд байх ёстой гэж шийвэрлэсэн байна.

Одоо эл процесс үргэлжилвэл С.Эрдэнэ талаас Дээд шүүхэд гомдол гаргах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-12-06 10:15

Huuramch tamga hiij ardchillaas urvasan nygelt erdeneeg hurdan z##luulj shiitgeh heregtei.

Зочин
Зочин
2021-12-06 13:09

Сонгууль 2 удаа унасан хүн тамга харма�##�ах ёсгүй.Тэгээд ч Эрдэнэ өөрөө хуулийн дагуу хариуцлага хүлээлээ гээд Туваанд тамгаа өгчихөөд эргээд хаясан шүлсээ долоогоод дахин тамга хийлгээд даргын сууд�##� булаац�##�дах хэрэггүй. Дунд шатны шүүх зөв шийдвэр гаргасан байна.Дээрээс нь дахин тамганы буруу бүртгэл хийсэн ИБМҮТ ийн ажилтанд хариуцлага тооцох естой.Мөн тамга хуурамчаар хийлгэсэн ЭРДЭНЭД намаас өндөр хариуцлага тооцох ёстой*

Холбоотой мэдээ

Back to top button