Нийгмийн

“Өнгөрсөн жил авто машины 80 хувь нь хөл хорионд байсан учраас агаарын бохирдол багассан”

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Сүүлийн үед галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдлээ. Үүнд хоёр шалтгаан нөлөөлдөг. Нэг нь мэдээж гэр хороололд амьдарч байгаа иргэдийн галлагаа байдаг. Иргэд агаарын бохирдлыг өнгөрсөн жилтэй харьцуулж агаар их бохирдолтой байна гэж байгаа. Гэвч үнэндээ өнгөрсөн жил бүх нийтийн бэлэн байдлын зэрэг авч авто машины урсгал 80 хувиар татарсан. Иймээс агаар цэвэр байсан гэж болно. Харин энэ жил авна машины хориг байхгүй учраас агаар бохир байна. Тэр үетэй харьцуулбал зарим тоосонцор, агаар дахь бохирдлын хэмжээ 2-6 дахин их байна” гэлээ.

Иргэд "O2" аппликейшнаар агаарын чанарын индексийг харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
unshigch
unshigch
2021-12-06 10:49

shatahuunii chanaraa saijruulahgui bol shine mashin bsan ch bohirdol garna. utaatai bgaa shaltgaanaa ardiin madhin ruu chiheh gej oroldoh hereggui, harin ch ulaanbaatar hibryd prius golduu mashin yavj bgaa uchir automashinaad garah bohirdol mash baga bgaa. automashinii utaa shoroog bagasgaya gevel hulhi muu shatahuun zarahaa boliod, zam ruu orj irdeg shoroog bagasgah( ahiuhan zasm#l zam tavij, nogoon orchin iluu burduuleh) heregtei. buruugaa busad ruu chiheh geedyadchina shuu

Зочин
Зочин
2021-12-06 11:16

Одоо өөрсдийнхөө өчнөөн мөнгө хөрөнгө зараад хийж чадаагүй ажлаа автомашин руу чихэх мэргэн санаа олцгоожээ.

Холбоотой мэдээ

Back to top button