Нийгмийн

Л.Энх-Амгалан: ЕБС амрахад цэцэрлэгийн хүүхдүүдийн 60-70 хувь ирдэггүй учраас амраана

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийг хоёр сарын хугацаатай зэрэг амраахаар болсон талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн.

Тэгвэл хүүхэд харах хүнгүй байхад цэцэрлэг амраана хэмээсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Үүнтэй зэрэгцэн энэ асуудлыг ирэх даваа гарагт эцэслэн шийднэ гэх мэдээлэл гарсан. Тэгвэл өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эцэг эхчүүдээс ирж байгаа саналыг харгалзан холимог ангийг хичээллүүлэх хувилбарыг судалж байна. Цэцэрлэгийг түр хугацаагаар хаах шаардлага үүссэн хэд хэдэн үндэслэл бий.

Нэгдүгээрт нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байна. Нийт иргэдийн 36 хувь нь 3-р тундаа хамрагдаад байна. Хэрэв 50 хувьд хүрвэл бүх танхимын хичээлийг нээнэ гэсэн шийдвэр гарсан. Харамсалтай нь нэмэлт вакцины хамрагдалт төлөвлөсөн дүнд хүрэхгүй байгаа учраас тэгэх боломжгүй.

Хоёрдугаарт энэ жилийн томуугийн вирус нь шинэ мутацид орсон буюу шууд хатгаа болж байгаа учраас хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал их байна.

Гуравдугаарт сүүлийн жилүүдэд статистикаас харахад ЕБС амрахад цэцэрлэгийн хүүхдүүдийн 60-70 хувь ирдэггүй. Мөн энэ жил ирц 50-60 хувьтай байгаа нь өмнөхтэй харьцуулахад 30-40 хувиар бага байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-12-06 12:23

Ах эгч нь амарснаас болоод ирэхгүй хүүхдүүд ирэхгүй л байг. Харин ажлаа хийх шаардлагатай, хүүхэд харах хүнгүй эцэг эхийн хүүхдэд цэцэрлэгтээ явах боломж олгож, явуулсан нь дээр дээ. Заав�##� бүгдийг нь хаана гэж муйхарласны хэрэггүй.

Зочин
Зочин
2021-12-06 13:15

30-40% нь яах билээ?? нарийн тоог нь гаргав�##� их хүүхэд байгаа даа тэдгээр хүүхдүүдийг яах вэ??? хөөрхий эцэг эх нь арай гэж өдөржин шөнөжин очерлож байж цэцэрлэгт өгөөд арай гэж ажил хийдэг тэгсэн ингээд цэцэрлэг амарчихаад яах болж байна аа

Зочин
Зочин
2021-12-06 13:19

Цэцэрлэгтээ явах дуртай тэндээ олон найзтай багш нараасаа их юм сурдаг хүүхдүүдийн эрх ашгийг ингээд л цөөнхийн сан�##�аар боочих байсан юмуу

Зочин
Зочин
2021-12-06 13:22

мамнай хүүхэд лав амр�##�тын 2 өдөр цэцэрлэгтээ явахыг тэсэн яадан хүлээдэг. амр�##�тын өдрүүдэд гэртээ зураг зураад багшдаа өгнө л гээд баярлаад хүлээгээд байдын ийм хүүхдийг яаж цэцэрлэгт нь явуулахгүй гэрт нь хорих билээ дээ. явахгүй нэг нь явдаггүй л юм байгаа биз явах дуртай хүүхдүүд нь яах вэ??

Зочин
Зочин
2021-12-06 13:23

ах эгчтэйгээ үлддэг хүүхдүүд л ирдэггүй л юм байгаа биз гэрт нь харах хүнгүй хүүхдүүд яах болж байна цөөхөн ч гэсэн хүүхэд ирээд багш нар нь ажилаа хийж л байг л дээ

Зочин
Зочин
2021-12-07 17:34

Ганцхан хүүхэдтэй айлууд яах болж байна Дандаа бага насных бол яахуу. Тэнэг юм ярих юмаа нээрээ.

Холбоотой мэдээ

Back to top button