Нийгмийн

Авлигын хэрэгт холбогдсон II эмнэлгийн дарга Я.Амаржаргалд хилийн хориг тавьж, суллажээ

Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг өнгөрсөн 11-р сарын 11-нд АТГ-аас баривчлан, шалгаж эхэлсэн.

Түүнийг ажил дээрээ байхад нь саатуулсан бөгөөд эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй хэргээр хойшлуулшгүйгээр баривчилсан байдаг.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр түүнийг 48 цаг хойшлуулшгүй баривчлаад, үргэлжлүүлэн цагдан хорихгүйгээр суллажээ. Түүнийг дээрх авлигын хэрэгт нь холбогдуулж гадуур байцааж буй бөгөөд хилийн хориг тавьжээ.

Тэрбээр Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн хоёрдугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж, Хоёрдугаар эмнэлэгт очоод байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-12-07 18:43

Said Sarangerelteigee 2 uul shalguulbal taarana. Bie daagaad Iim ih mungunii ajil hiij chadahgyi nuhur shuu dee. Ulbiisen ih l sulhan amitan shig baisan bas idej uuhdaa tolgoi ne bas ajillasan baina

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button