Нийгмийн

Хүүхэд зодсон багш биш эрхлэгч, арга зүйч нь хуурамч дипломтой байжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолборын Ахлах бүлгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүдтэй зүй бус харьцаж, цохиж шийтгэж буй бичлэг цацагдсан.

Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тухайн багш болон цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой байсан талаар мэдээлсэн нь ташаа байжээ.

БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар хэлэхдээ "Хүүхэд зодсон багшийн хувьд цэцэрлэгийн багшийн техникумыг 1987 онд төгсөж, бакалаврын зэргээ 2008 онд авсан. Үндсэн диплом баримт бичиг нь хуурамч биш. Мэргэжлийн цэцэрлэгийн багш. Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар бага ангийн багш мэргэжлээр Архангайн их сургуулийг дүүргэсэн. Цэцэрлэгийн багшийн диплом нь хуурамч байна гэдэг нь яамны мэдээлэл, удирдлагын системээс шүүхэд нотлогдсон. Багш биш цэцэрлэгийн захирал, арга зүйч хоёрын СӨБ-тэй холбоотой диплом нь хуурамч байна гэх дүгнэлт гарсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-07 16:23

4 настай 9 хүүхэд ийм томоотой зогсоно гэж байдаггүй зүйл. Мэргэжлийн багш бол хүүхэдтэй ажиллахыг хориглох хэрэгтэй. Хурдан цагдаад нь хүүхдийн х�##�дашгүй эрхэнд х�##�дсан гээд өгөх хэрэгтэй. Хэдэн хүүхдэд х�##�дсан тэр тоогоор.

Холбоотой мэдээ

Back to top button