Нийгмийн

Н.Түвшинбаярын хэргийг хавтаст хэргийн хуудасны тоо зөрсөн шалтгаанаар прокурорт буцаалаа

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлснийг бид мэдээлсэн.

Тэгвэл прокуророос эл хэргийг Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн ч хавтаст хэргийн хуудасны тоо зөрсөн гэх шалтгаанаар дахин прокурорт буцаалаа.

Энэ удаа түүнийг яллах зүйл ангийг нь хүндрүүлж, 5-12 жилийн хорих ял эдлэхээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг өмнө нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-07 15:39

Энхбат Солонгост ажил хийж байгаа гэсэн бил үү.

Зочин
Зочин
2021-12-09 04:04

хүмүүсээ ! нэгнийхээ зовлонгоор зугаа бүү хий! Олны хайр хүндэтгэлийг хүлээж явдаг хоёр сайхан з�##�уус архи дарсны гайгаар үүссэн болчимгүй явдлын улмаас нэг нь эрүүл мэндээрээ хохирч эмнэлгийн орон дээр удаан хугацаанд амьдрахын төлөө тэмцэлдэж, нөгөө нь хийсэн гэмийнхээ уршгаар анд нөхрийнхөө ч нүүрийг харах эрхгүй болж �##�дар хүнд ажил төрөлтэйгээ хамт амьдаараа булшлагдаж эрүүгийн хариуцлагаа хүлээхээр хоёулаа л сэтгэл санааны дарамттай өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Х�##�ьтарсан дээр нь нам дарах эвдэрсэн дээр нь эргэж нийлэхгүй болгох увайгүй жудаггүй юм битгий бичээч.

Зочин
Зочин
2021-12-09 07:44

Зиаг, ингээд л замхруулах ажиллагаа эхэлж байгаа юм даа

Холбоотой мэдээ

Back to top button