Нийгмийн

“Менежментийн форум-2021” хурал амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын тэргүүлэгч корпорацуудад өөр хоорондоо мэдлэг туршлагаа солилцох, олон улсын менежментийн чиг хандлагаас суралцах боломжийг олгох зорилготой “Менежментийн форум” арга хэмжээг Голомт банк 2017 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд Монгол Улсын томоохон аж ахуй нэгжүүд хамтран уг арга хэмжээг зохион байгуулсан ба Голомт банк хамтран зохион байгуулагчаар оролцсон юм.

“Менежментийн форум-2021” арга хэмжээ нь 12-р сарын 2-ны өдөр “Sharing is caring” уриан дор зохион байгуулагдаж, Монголын топ 150 компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлууд уригдан оролцлоо. Эдийн засгийн нөхцөл байдал тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй энэ үед бизнесийн салбарын топууд нэг дор цугласан нь дотооддоо өрсөлдөх бус гадагшаа чиглэх, дэлхийн түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргахад менежментийн туршлагуудаа хуваалцах, нэгдэн ажиллахад түлхэц болж өглөө. 

Уг арга хэмжээнд Голомт банкийг төлөөлөн Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал оролцож, “Бизнес процессын роботжсон автоматжуулалт”-ын талаар илтгэл тавин, байгууллагын өрсөлдөх чадвар, ажлын бүтээмж болон үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлэх шинэ үеийн арга, хэрэгсэл, технологийн сүүлийн үеийн шийдлүүдийн талаар хуваалцлаа. 

“Менежментийн форум-2021” хурлыг хамтран зохион байгуулсан Мандал Санхүүгийн нэгдэл, Апу компани, Юнител групп, Хас банк, Премиум групп, Интелмайнд компани, М-Си-Эс Инвестментийн хамт олонд талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hydroxychloroquine plaquenil
hydroxychloroquine plaquenil
2021-12-07 16:29

buy cialis online canada

hydroxychloroquine purchase online
hydroxychloroquine purchase online
2021-12-07 20:00

How Safe Is Keflex Antibiotic

Холбоотой мэдээ

Back to top button