Нийгмийн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чаргаар гулгах талбайтай боллоо

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хүүхэд багачууддаа зориулан чаргаар гулгах зориулалтын талбайтай боллоо. Хүүхдүүдийн бие бялдарын эрүүл мэндийг дэмжин, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд “ЦАСХАН” гулгуурын талбай туслах юм.

Зөвхөн өнгөрсөн оны байдлаар зориулалтын бус газар цана, чаргаар гулгаснаас болж 3000 орчим хүүхэд хүнд хөнгөн бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн тоон мэдээлэл байна. Үүнээс харахад өвлийн улиралд хүүхэд багачуудад чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, цана чаргаар гулгах эрүүл, аюулгүй орчин үгүйлэгдэж байна.

Энэхүү шаардлагаас гадна “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлэгчдийн дийлэнхийг хүүхэд багачууд эзэлдэг. Ийм ч учраас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олны зүгээс хүүхдэд зориулсан чаргаар гулгах стандартад нийцсэн зориулалтын талбайг ийнхүү санаачлан бий болгосон юм. Цаашдаа уг талбайг илүү сайжруулж, ойр орчмыг нь тав тухтай болгон тохижуулахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button