Нийгмийн

Суданаас ирсэн энхийг сахиулагчид тусгаарлалтаас гарлаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн гурав дахь цуврааны бие бүрэлдэхүүн өнгөрөгч сарын 27-ны өдөр эх орондоо ирсэн.

Даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, НҮБ-ын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн тэрхүү мото буудлагын батальоны бүрэлдэхүүнээс энэ ээлжид ирсэн 200 орчим цэргийн алба хаагчийг УОК-ын шийдвэрээр 10 хоног тусгаарласан билээ.

Тэднийг "Багабаян" ТӨҮГ буюу "Энхийн төлөө" цогцолборт 10 хоног тусгаарлах хугацаанд коронавирусийн шинжилгээнд хоёр удаа хамруулсны зэрэгцээ өчигдөр дархлаажуулалтын нэмэлт тунд бүрэн хамруулж, тусгаарлалтаас гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button