Нийгмийн

ХХЕГ: Самар түүж яваад хил зөрчиж, баригдсан иргэдийг ОХУ-аас авахаар тохиролцсон

Манай улсын 60 орчим иргэн таван машинтай самар түүж яваад ОХУ-ын хил давж, саатуулагдсан талаар мэдээлэл гараад байна. Тэгвэл энэ асуудлаар ХХЕГ-аас тайлбар өглөө.

Уг тайлбарт:

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр 2021 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр дотоодоос Монгол Улсын тодорхой тооны иргэд таван нэгж техниктэй улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан байна.

            Эдгээр иргэдийг өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын  талтай тохиролцсон. Тухайн хэсэг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар бөгөөд битүү ой хөвч, уулархаг, бартаа саад ихтэй, тасралтгүй хяналт зохион байгуулахад хүндрэлтэй хэсэг юм.

            2021 оны нэг, хоёрдугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485  хүн, арав, арваннэгдүгээр сард мөн хил орчмын дэглэм зөрчсөн таван удаагийн үйлдлээр 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон байна. Хил орчмын дэглэмийн зөрчил гэдэг нь хилийн зөрчил гаргаж болзошгүй иргэдийг урьдчилан илрүүлэн саатуулах ажиллагаа юм гэж мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button