Ж.Мягмар: Цэцэрлэгт явах хүсэлтээ өгсөн хүүхдийн тоо хэлэхэд эрт байна

Монгол Улсын засгийн газар, улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг хоёр сар амраахаар болсон. Гэхдээ эцэг эхчүүдийн шүүмжлэл, хүсэлтийн дагуу цэцэрлэгт зайлшгүй явах шаардлагатай иргэдэд зориулж холимог анги нээнэ хэмээн БШУ-ны сайд мэдээлсэн.
Улмаар хажууд нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай, эсвэл хүнд өвчтэй, гэрт нь түлээ нүүрс, халуун хоол ундгүй буюу амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд, гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдийг үргэлжлүүлж цэцэрлэгт хамруулахаар эцэг эхчүүдээс хүсэлт авч эхэлсэн.
Тэгвэл цэцэрлэгт явж буй хүүхдүүдийн 70-80 хувь нь харах хүнгүй учир цэцэрлэгтээ явах санал өгч байгаа гэх мэдээллүүд гарах болов.
Тиймээс энэ талаар СӨБ-ийн газрын дарга Ж.Мягмараас тодрууллаа. Тэрбээр "Эцэг эхчүүдээс санал авч эхэлсэн. Цэцэрлэгийн захиргаанд хүсэлтээ гаргаад эхэлсэн. Энэ сарын 20 хүртэл саналаа аваад, нэгтгэж, тоон мэдээлэл гарна. Улс даяар цэцэрлэгүүдийн удирдлагууд онлайнаар хуралдаж, бэлтгэл, судалгаагаа хийж байна. Харах хүнгүй хүүхдүүдээ аваад хичээллэнэ. Одоогоор хэдэн хүүхэд хүсэлт өгсөн талаар тоо хэлэхэд эрт байна” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.