Нийгмийн

Б.Пүрэвсүрэн: Шахмал түлшний үнэ хямд учраас нийслэлээс авч гарахыг завдаж байна

Нийслэлийн агаарын чанарын даваа гараг бүрт албаныхан мэдээлдэг болсон. Энэ удаагийн мэдээлэл өгөх албаны бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн хэлэхдээ “Агаар орчны бохирдол багасгахад иргэдийн санаачлага, үйл ажиллагаа маш чухал. Жил бүр угаарын эрсдэлд өртдөг айл өрхүүдийн 95 хувь нь стандарт бус зуухтай байна. Тиймээс өрх гэртээ зуух хэрэглэхдээ стандартын зуух сонгохыг зөвлөж байна.

Түүхий нүүрсийг илрүүлчихээд яах вэ гэдэг хуулийн зохицуулалт өмнө нь байгаагүй. Буцаадаг байсан. Энэ удаа агаарын чанарын бүсээс гаргаж байгаа сайжруулсан түлш, зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг хурааж авахаар журамдаа тусгасан.

Шахмал түлшний үнэ хямд байгаа учраас нийслэлээс түлш авч гарахыг завдаж байна. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар бүхий л цэгүүдэд түлш хүргэж ажиллахаар зорьж байна. Айл өрхүүд, иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдөө шалтгаалах сайжруулах алхамуудаа хийж байгаач” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button