Нийгмийн

ТЭДНИЙ ХУУЛЬ: Үйлдвэрлэгчид архичдыг эмчилж, үйлчилгээний байгууллагууд архидалтыг багасгана

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Эл хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед шүүмжлэл дагуулсан зүйлс ч яригдаж байв. Хамгийн их анхаарал татсан заалт нь үйлчилгээний газруудад бүтэн шилээр нь архи зарахгүй болох.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байнгын хорооны хурал дээр төслийг танилцуулах үеэрБаар, ресторан, лоунжд архийг бүтэн шилээр нь зарахыг хориглосон заалт тусгасан. Харин граммаар нь зардаг болгоно. Соёлтай хэрэглээгээр дамжуулж, архидалтыг багасгах зорилготой” хэмээн тайлбарлаж байв.

Харин сөрөг хүчин АН-ын гишүүн Б.Пүрэвдорж амны халбага, хоолны халбага авч ирснээ харуулж “Нэг шот архи зарна гээд байгаа юм. Тэр нь 30 грамм буюу нэг амны халбага архи гэсэн үг. Уг нь шилээр нь зарвал хүмүүс үнэтэй байна гээд мөнгөө хадгалчихъя гэж бодно. Гэтэл одоо граммаар уухаар харин ч амар болох юм биш үү. Дараа нь пиво уухдаа шанагаар уу гэх юм байна л даа. Гэр хороололд архи хямдхан байгаа. Үнэтэй байдаг бол үнэтэй л байх. Амьдралд нийцтэй байдлыг бодоорой” хэмээсэн нь тухайн үед сенсаци болж байлаа.

-АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС АВЧ САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН МӨНГӨӨР АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ИРГЭДИЙГ ЭМЧИЛНЭ-

Энэ хуулиар үйлдвэрлэгчдийг хязгаарлахгүй. Гол нь зохистой хэрэглээг хэрхэн бий болгох, олон нийтийг архи, согтууруулах ундаанд хариуцлагатай ханддаг болгох зорилготой.

Гэхдээ үйлдвэрлэгчдийг зүгээр орхихгүй. спиртээс бусад болон 18 градусаас дээш архи согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа болон импортолж  байгаа хуулийн этгээдүүд үйлдвэрлэж байгаа болон импортолж байгаа архиныхаа литр тутамд 200-300 төгрөгийг тодорхой санд оруулна. Энэ сангаар архидалтаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авахаас гадна эмчилгээ шаардлагатай байгаа иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

-ИРГЭДИЙН АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ, ЗОХИСТОЙ БАЙЛГАХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛЬ-

Уг хуулийн төсөлд шинээр орсон голлох заалтуудын концепцыг харахад архи уух өдрүүдийг хязгаарлах, хүргэлтээр зарахгүй байх, жижиг савалгаагаар худалдахгүй гэх мэтчилэн иргэдийн архины хэрэглээг хязгаарлах тал руу чиглэсэн нэлээд заалт орсон байна.

– Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрийн өмнөх, дараах өдөр гэх зэргийг нэмж “Архигүй өдрийн” тоог нэмэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн сар бүрийн эхний өдөр зарахгүй.

-18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0,33 литрээс багагүй, 1 литрээс ихгүй савлана.

-Үйлчилгээний газар ангиллаас хамааран 11-22, 14-04 цаг хүртэл зарж болно.

-Нийтийн талбайд байрлуулсан машинд ууж болохгүй.

-Ямар ч байгууллага ажил дээрээ ууж болохгүй.

-Хаягаар хүргэж, захиалж болохгүй.

АРХИАР ҮЙЛЧИЛДЭГ ГАЗРУУДЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛЖЭЭ-

Түүнчлэн архи л зарж, ашиг л олж байвал хэнд ч, ямар ч архи зарсан хамаагүй. Хариуцлага хүлээхгүй өнгөрдөг байсан үйлчилгээний байгууллагуудыг хариуцлагагжуулах талд тодорхой заалтууд тусгажээ. Тухайлбал,

-Үйлчилгээний газрууд уудаг тусдаа танхимтай байна. Тэнд л ууна. Халуун, хүйтэн зууш зардаг байна.

-14-22 цаг хүртэл ажиллах газрууд ундны ус үнэгүй өгөх ёстой.

-Үйлчилгээний газрын согтууруулах ундаагаар үйлчлэх ажилтан нь хариуцлагатай үйлчилгээний сургалтад суусан байна. Сургалтаар үйлчлүүлэгчийн насыг тогтоох арга барилд суралцана. Мөн үйлчлэхийнхээ өмнө баримт бичгийг нь заавал шалгаж 21 хүрсэн эсэхийг тогтооно. Үүнд иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх хамаарна.

-Хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчилсний улмаас тухайн хүн бусдад гэм хор учруулбал хохирлыг үйлчилгээний газар хариуцна.

-Жирэмсэн хүнд зарж болохгүй, хэрэглэж болохгүй.

-Хямдрал, урамшуулал өгч болохгүй. Нэг багц үнэ аваад хязгааргүй хэрэглүүлж болохгүй. Зээлээр авч, өгч болохгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Архидалтын эсрэг тэмцэх цаг болсон. Хөгшин залуу, эр эмгүй архи уудаг болждээ. Энэнд нэг хязгаар гэж байдаг болчихвол архидалт багасах байх

Зочин
Зочин

Архичдаа цуглуулж эмчил

Зочин
Зочин

Зөв зөв Монголчууд архинд эр эмгүй живлээ залуучууд маш их хэрэглэж бга нь харамсалтай. Албан байгууллагад ажил дээрээ архиддаг явдалыг хориглоод зогсохгүй ажлаас халагдах шууд үндэслэл болдог байх ёстой. Цаашид бага градустай архийг дэмжих бодлого барих нь зүйтэй.

Zochin
Zochin

2008 ond EM iin said asan Lambaa ded said Tsolmon nar arhidaltai temtseh san baiguulj arhi tamhinii tatvaraas niit 4 huviin tatvariig avch ehelsen. Tuunees hoish 13 jil ungurluu. Hichneen tugrug tsuglarch yaj zartsuulsnaa tailbarlaach.

эмээ
эмээ

архиар өдөр шанагүй үйлчилдэг газруудаа яахын????

Холбоотой мэдээ

Back to top button