Нийгмийн

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан байсан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүнд холбогдох авлигын  хэргийг арваад хоног хэлэлцсэний эцэст өчигдөр орой шийдвэрээ гаргасан.

Тодруулбал, Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол бусад дөрвөн хүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон юм.

Харин өнөөдөр 10:00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд Эрүүгийн хариуцлага оноох шүүх хурал эхэлж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.

Эх сурвалжийн мэдээлснээр шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил, А.Гантулгад зургаан жилийн ял оноосон бөгөөд хорих анги руу шууд авч явжээ. Харин Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайд торгох ял оноосон байна.

Б.Чулуудай яг одоо Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна мэдээлэл хийх гэж байна. Бид эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button