С.Эрдэнийн талын АН-ынхан Э.Бат-Үүлд ял оноосныг эсэргүүцэж, жагслаа

УИХ-ын гишүүн асан, хотын дарга асан Э.Бат-Үүлд авлигын хэргээр дөрвөн жилийн ял оноож, хорих анги руу авч явсан билээ. Тэгвэл үүнийг эсэргүүцэж С.Эрдэнийн талын АН-ынхан С.Зоригийн хөшөөний өмнө жагсацгаав.
С.Эрдэнэ хэлэхдээ "Заавал олон жилийн ял өгч хэнийг айлгаж байгаа юм. Бодит хохирол учирсан юм байхгүй. Нээлттэй шүүх хурал хийхгүй яасан юм бэ. Хаалттай хэдэн өдөр боллоо. Олон түмэнд харуулж байгаад гэм буруутай эсэхийг нь тогтоох ёстой. Юм бүхнийг хаалттай хаалганы цаана шийдэж болохгүй.
Цаашдаа Монголд ардчилал, шударга ёсны асуудал яригдахгүй юм байна. Э.Бат-Үүлд гэнэтийн ял оноосонд эмзэглэж байна. Ялгавартай хууль, шүүхийн бодлого байгаад эсэргүүцэж энд зогсож байна. Том гал гэнэт асдаггүй. Жижиг цучил асаад орчин нь бүрдэх юм бол том гал болж асдаг. Төрийн хууль, бодлого нь нэг хэсэгт тааламжтай, нөгөө хэсэгт харгис ханддаг бол үүнийг эсрэг тэмцэнэ. Шударга л бай” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ed nar hudlaa dur eseheed yavahiin, udahgui gargaad irne, uchir ni MANiin nohoi bolj yavj baigaa
Хохиролыг нь төлүүл