Нийгмийн

Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан гэх 20 тэрбумын хүүнд “Шинжан шинфа” дахин 9.8 тэрбумыг төлөхөөр болов

“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Шинжан шинфа” ХХК-д холбогдох иргэний хэргийг Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон прокурорын гаргасан гомдолтой уг хэргийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 17-нд Дээд шүүхээр хянан хэлэлцлээ.

Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Төрийн банк зээлийн журмаараа бол таван тэрбум төгрөгөөс дээшхи зээлийг олгох ёсгүй байтал 20 тэрбум төгрөгийг Хятадын хөрөнгө оруулалттай компанид ганцхан өдрийн дотор шийдвэр гаргаж, зээлсэн байдаг. Улмаар өнгөрсөн онд тэр мөнгөө бүрэн шилжүүлсэн хэмээж байв.

Тэгвэл Төрийн банк тухайн 20 тэрбумаар өөр төсөл хөтөлбөр санхүүжүүлснээр олох ёстой орлого болон 20 тэрбум төгрөг зээлүүлснийхээ хүү хэмээн “Шинжан шинфа” ХХК-иас дахин 15.9 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүхдсэн нь энэ юм. Улмаар Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Төрийн банк “Шинжан шинфа” ХХК-иас нэхэмжилсэн 15.9 тэрбум төгрөгөөс зарим хэсгийг нь буюу есөн тэрбум 856 сая төгрөг гаргуулж, Төрийн банканд олгуулахаар болжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 2017 оны зургаадугаар сарын 23-нд өөрийн цахим хуудаснаа “Ерөнхийлөгчийн сонгуулиас гурав хоногийн өмнө ажлын цаг дууссаны дараа Монголбанкнаас Төрийн банкныхныг тарж болохгүйг үүрэгдэж, 20 тэрбумын зузаатгалыг Монголбанкнаас хийж өгнө, нэн даруй “Шинжиан Шинфа ХХК-д олгохыг чиглэл болгож, Төрийн банк ёсоор болгожээ” хэмээн жиргэснээр Төрийн банк “Шинжан шинфа” ХХК-д 20 тэрбум төгрөг нэг өдрийн дотор гаргаж өгсөн асуудал олон нийтийн анхаарлын төвд орж байв.

Тухайн үеийн Төрийн банкны захирал Д.Баярсайхан эрх үүргээ хэтрүүлэн, “Шинжиан Шинфа”  компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгохыг тухайн үеийн Сангийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахаас гурав хоногийн өмнө чиглэл өгч, албан тоот хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл эл мөнгийг М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан байж мэдэх хардлага тухайн үед яригдаж байсан юм.

Эл хэргийн улмаас Төрийн банкны тухайн үеийн захирал Д.Баярсайхан нарын төрийн банкны удирдлагууд, Шинжан шинфа компанийн захирал Сун Гуан Чин нар ял сонссон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-23 09:19

М.Энхболдыг улс төрөөс арчсан зээл билээ

Зочин
Зочин
2021-12-23 09:19

Чойжилсүрэн үүндээ хариуцлага хүлээгээч

Холбоотой мэдээ

Back to top button