Нийгмийн

800 хятадын толгойлогч нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Өнгөрсөн 2019 онд манай улсад БНХАУ-ын 800 иргэн ирж, цахим сүлжээ ашиглан мөнгө угааж байсныг илрүүлсэн. Тэгвэл тэднийг толгойлж байсан хятад иргэдэд өнгөрсөн есдүгээр сард ял оноосон.

Тодруулбал, шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жилийн хорих ялаар шийдгэжээ. 

Мөн шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 4 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг.

Тэгвэл тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс өчигдөр буюу энэ сарын 23-нд хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

5хан жил байхдаа яахав дээ 50 жил байсан ч болхоор байхад муусайн хужаа нар нутагтаа байсан бол бүх насаараа хоригдож байгаа шд

БИ БУРИАД ХҮН
БИ БУРИАД ХҮН

Монголын хүн ам 800 мянга байхад 100 мянган хятад оруулж ирсэн Ю.Цэдэнбалыг цагаатгасан шүү дээ. Монголын төр Монголын төр мөн биш нь эргэлзээтэй. одоогоор тооцвол Ю.Цэдэнбал гэгч нь 400 мянган хятад Монголд оруулж ирсэн гэсэн үг шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button