УЛС ТӨР

Оюутолгойн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2021.12.24/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх, ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн нарын горимын саналаар эл асуудлыг хаалттай хэлэлцэхийг гишүүдийн 81 хувь нь дэмжсэн. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаалттай хуралдаанаар тогтоол танилцуулж гишүүдийн асуултад хариулсан.

Ингээд гишүүдийн олонх дэмжсэнээр уг тогтоолын төслийг хэлэлцэхнийг дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:

– Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;

– 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;

– Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;

– Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

– Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

– Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж,

хаалттай горимоор хэлэлцэх боллоо

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Зөвхөн далд гэхгүй нийт санхүүжилтэд аудит оруулах ёстой, эхний санхүүжилтийн зарим хэсэг тодорхойгүй байдаг гээд нийгэмд их шуугисан даа, магадгүй тэндээс С.Баярын олон байшин, Баярцогтын мартсан сая доллар гэх мэт олон юмны сураг сонсдоно

Холбоотой мэдээ

Back to top button