Нийгмийн

Э.Оюунболд: Э.Энхбат ахынхаа нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төлнө

Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм.

Гэвч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй учраас эмчилгээг зогсоох тухай Солонгос дахь эмч нарын зүгээс ар гэрийнхэнд нь мэдэгдсэний дагуу эх орондоо ирээд Сонгдо эмнэлэгт ухаангүй зургаа хоног эмчлүүлж байсан юм. Гэвч харамсалтай нь өчигдөр 17:30 цагийн үед тэнгэрийн оронд одлоо.

Тэгвэл улсын арслан Э.Оюунболд "Булган аймгийн Могод сумын харьяат Монгол улсын Манлай Начин Эрдэнэбилэгийн Энхбат ахынхаа аав ээж,гэр бүл,үр хүүхэд,найз нөхөд,төрөл төрөгсөд,үзэгч олон түмэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Эцэг хүний хувьд гурван хүүхдийнх нь нэгийг дуртай мэргэжлээ эзэмшиж амьдралд хөл тавихад нь жоохон ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж манай гэр бүлийн зүгээс оюутаны сургалтын төлбөрийг нь төлж байх болно. Начин ахын минь биелүүлж амжаагүй хүсэлт, хийхийг хүссэн зүйлийнх нь нэг мөн байх аа гэж найдаж байна. Эх орон элгэн садандаа эргээд хүү нь болж төрөөрэй.Ум сайн амгалан болтугай” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Овоо доо чи

Зочин
Зочин

Түвшинбаяр бүгдийг төлөх ёстой бүгдийг...

Зочин
Зочин

Зарлахгүй л өгчих л дөө

Зочин
Зочин

Э. Оюунболд аваргад баярлаж, талархаснаа илэрхийль е.

Зочин
Зочин

Хүүхдүүд нь том болсон хүүхдүүд байна лээ

Зочин
Зочин

Бүгдээрээ л допинг уудаг ш дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

чи юугаа хуцаад байгаа юм. Хүн сэтгэл гаргаж байна, мал минь.

Зочин
Зочин

Энэ бөхчүүд лам дахиж битгий монголд төрөөсөө

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чам шиг хүн л харин Монголд битгий төрөөсэй. Тэр eврeйн улс орнууддаа амьдарвал таарна

Зочин
Зочин

Өрөө төлсөн оюунболдоо. Мөнгө байгаа юу чамд.

Зочин
Зочин
Reply to  Зочин

байна

Зочин
Зочин

Түвшинбаяр энэ энэ гэр бүлийг насаар нь тэжээх ёстой.Хуулын байгууллага ийм нөхцөлд хуулиа өөрчилж ийм нөхцөлд ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ.

баярлалаа
баярлалаа

Оюунболдод баярлалаа. Монголчууд нэг нэгэндээ туслаж амьдрах ёстой.

Төмөр
Төмөр

Оюунболд аварга сайхан сэтгэл гаргаж, бусдыг уриалж байна шүү дээ. Хүний гарт амь алдаж, дутуу наслах шиг харамсалтай эмгэнэлтэй зүйл байхгүй байх даа. Гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ

Back to top button