Нийгмийн
ТЦА: Шөнийн цагаар тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас өмсөж зам гарахыг зөвлөж байна

Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 20-23-ны хооронд зам тээврийн ослын 1142 дуудлага бүртгэгджээ. Тус газрын мэдээлснээр орон нутагт авто ослын улмаас найман хүн гэмтэж, таван хүн амь насаа алдсан байна.
Иймд жолооч нар орон нутагт зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, цаг агаарын нөхцөлд хурдаа тааруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Мөн явган зорчигчид автомашин гүйцэт зогссоны дараа гарцаар гарах болон шөнийн цагаар тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг зөвлөжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Усан тэнэгүүд ээ! Хотын гудамжуудаа гэрэлтүүлэгтэй болгооч дээ!!! Гэрэл цацруулагчтай хувцас оруулж ирсэн нь зарагдахгүй байгаа юм уу? Дүнхүү шаардлагаа больж үз.