Нийгмийн
Мөсөнд цөмөрсөн “Лексус-570”-ыг татаж гаргажээ

Архангай аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, Цэцэрлэг сумын Чулуут голын мөс цөмөрч, “Лексус-570” загварын суудлын автомашин суужээ.
Энэ талаарх дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 21:15 цагт өгсөн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон ар гэрийнхэн нь 110 км замыг туулан 07:46 цагт очиж, голын мөсөнд цөмөрсөн машиныг найман цаг 34 минут ажиллаж гаргажээ.
Жолооч болон дөрвөн зорчигч эсэн мэнд байгаа аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.