“Эрдэнэт Медипас” эмнэлгийг “зарж идсэн” Ц.Даваацэрэнг яллахаар төлөвлөж байна

Өнгөрсөн есдүгээр сард УОК-оос мэдээлэл хийх үеэр Шадар сайд С.Амарсайхан 200 ортой “Эрдэнэт Медипас” эмнэлгийг төр өөртөө авахаар болсон талаар мэдээлсэн. “Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилчидтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай, өнөөдрийн ханшаар 120-130 тэрбумын өртөг бүхий том эмнэлэг.
Уг эмнэлгийн барилгыг Эрдэнэт үйлдвэрийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгажээ. Гэтэл 2016 онд ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулж нэг хувийн компанид шилжүүлсэн байдаг. Өнөөдөр хүртэл нэг ч төгрөгөө улс аваагүй. Дээрээс нь Эрдэнэт үйлдвэрээс 2016-2020 он хүртэл 12.7 тэрбум төгрөг бэлнээр урьдчилан сэргийлэх үзлэг нэрээр авсан хэмээн шадар сайд ярьсан.
-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬСАН ЭМНЭЛГИЙГ ХУВИЙН КОМПАНИД ҮНЭГҮЙ ӨГСӨН ХҮН БОЛ Ц.ДАВААЦЭРЭН-
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан эл эмнэлгийн барилгыг Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай Медикал ХХК-д өгөх тушаал гаргасан хүн бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн.
Тэгвэл Ц.Даваацэрэнг эл хэрэгт буруутгаж шалгаж эхэлсэн байна. Улмаар түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.
Түүнийг 2019 оны аравдугаар сараас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн ч сураг алдарсан билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэрэг дээр нь эрлэнэтийн 49 % н хулгайг нь нэмээд У.Элбэгдоржтой нь хамт үтэр түргэн нарсанд нь явуулаач
Хүзүүгүй хулгайчтай нь хамт даруй аавынхруу хурдан явуул
Төрийн өмчийн хороо сохорсон байсан юм болов уу. Тэд бас хариуцлага хүлээх ёстой.
Цагааны авсан шороон овоолгын үйлдвэрийн 34 хувийг Эрдэнэтийнх байхад гэрээг нь алга болгоод хувьдаа авсан гэж Цэвэгжав нь ярьсан. Тэрийг бас хурааж ав.
ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ МӨН ОЛОН ХҮНИЙ ГЭР БҮЛД ГАЙ ТАРИХ ЮМДАА ЭНЭ ХУЛГАЙЧ ЭЛБЭГ МУХАР ХҮЗҮҮТИЙН ХИЙСЭН ЯЛЫГ ЗҮГЭЭР АЛБА ХАШИЖ БАЙСАН ХҮМҮҮС ЭЦЭСТ НЬ ЯЛЫН ҮҮРЧ БАЙНА ОДОО ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ ЯЛЫН ӨГӨӨД ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЦАГ НЬ ИРСЭН БАЙНА АЙЛ ГЭРИЙН НУС НУЛИМАСНИЙ ГАЙ ЗОВЛОН МУХАР ХҮЗҮҮТ ҮЗЭНДЭЭЭ
даваасамбууг хамт эбэ эрдэнэтэд эзэн суухад ирсэн албатууд тарвага арай л шуналтай юмаа
Даваацэрэн ганцаараа идээгүи Хамтрагч нар нь тодорхои Бүтэл үилдвэр иддэг гаруудыг хатуу шиитгэ
Монголчууд та энэ цаг үед ажиллаж байгаа 3 төрийн тэргүүндээ талархах ёстой .Өмнөх Элбэгдорж Сайханбилэг 2 бол Монгол улсыг бүрэн тоноод гадагш зугтсан боловч Элбэгдорж НҮБйин Пакистаний эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үүрэгт ажлаасаа халагдаж аргаүйн эрхэнд очих газаргүй болоод буцаж ирсэн
Үхэж буй арлчилсан дээрэмчид