Албан тушаалын хэргээр шалгуулж буй Б.Бямбадорж таван орон сууцтай

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн талаарх гомдол АТГ-т ирж, түүнд хэрэг бүртгэлт нээн, шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд хамаарал бүхий хүмүүсээ оруулдаг, сонгон шалгаруулалтад нөлөөлдөг гэх гомдол ирсэн гэх.
Б.Бямбадоржийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар өнгөрсөн оны хоёрдугаар сард томилж байсан юм.
Тэгвэл түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. АТГ-ын мэдээллийн сангаас түүний сүүлийн хоёр жилийн мэдүүлэг олдсонгүй. Харин 2019 онд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байх үедээ мэдүүлж байсан ХОМ нь байна. Тухайн үед:
Нийт орлого: 141 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого: 22 сая төгрөг
Нийтийн орон сууц:5
Зуслангийн байшин: 1
Үйлчилгээний зориулалттай: 1
Хашаа байшин: 1
Гэр: 1
Авто граж: 2
Газар: Эзэмших, 03га-1, Эзэмших, 05га-1, Эзэмших, 290м2-1, Эзэмших, 687м2-1, Эзэмших, 699м2-2, Эзэмших, 700м2-3, Өмчлөх, 5000м2-14
Тээврийн хэрэгсэл: Toyota,Land Cruiser 200- 1
МАА: Хонь-509, Адуу-49, Ямаа-240, Үхэр-51
Үнэт эдлэл: 163 сая төгрөг
Хадгаламж /дотоод дахь данс/: 108 сая төгрөг
Авлага: 16 сая төгрөг
Зээл: 326 төгрөг
Хөрөнгө оруулалт: Лэнд мн ХК, Ноёхон загас ХХК, Хан элстий ХХК, Мөнхийн судар ХХК















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Содбаатарын хүн
Х.Бадамсүрэн, Б.Ганхуяг нарын мөнхийн бүтэхгүй хүмүүст “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэс Тавантолгой”-гоо өгч, тэднээс ил далд авсан хэдээрээ цөөн хүрээллээ божийлгож, зөвхөн өнөөдрийн хүчирхгүүдэд сайн харагдсан улс дээшээ явж, МАН идэр, ахмад төлөөллөө улам багасгаж, фракцуудынхаа эрх ашгийг үл хэрэгсэж, эдийн засгаа шалтай нь тэгшитгээд байна. Ийм байхад 2024 онд ард түмэн МАН-ыг хамраар нь ороолгож, тэс өөр улсуудад зурахгүй гэж үү.
Батүүлд мэнгэт шиг 2 амбаар ч алга энэ хүн шиг 5 байр ч алга